Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН-2015”

2015-03-11

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум нь төрөөс малчдын талаар баримталж байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах, мэдээлэл олгох, санал солилцох, малчдыг алдаршуулахаар “МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН-2015” -ийг 2015 оны 03 дугаар сарын 06-нд зохион байгуулж 7 багийн 209 эмэгтэй малчид оролцлоо.
Зөвлөгөөнд МААЭШХүрээлэнгийн доктор Ч.Гомбожав “Сүү, сүүн хурууд боловсруулах технологи”, докторант Ц.Цэенханд “Үхэр сүргийн ашиг шимийг сайжруулах”, МЗХ-ны полис төвийн багш Э.Жагар “Эмэгтэйчүүдийн манлайлал, алсын хараа”, “Энсада инстерн” ХХК-ны захирал МЭ-ийн ухааны магистр Ө.Төгссайхан “Хээл хаялт, Төлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр болон ЗДТГазрын мэргэжилтэнүүд мэдээлэл хийлээ.
• Зөвлөгөөний үеэр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүний их эмч нар 80 гаруй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үзлэг хийн, зөвлөгөө өгөн ажиллаа.
• Сумын анхны сайн малчин эмэгтэй 4-р багийн малчин Батсүх овогтой Долгорын хөдөлмөр алдарыг тэмдэглэн, залуу малчдад мал маллагааны арга туршлагаас нь танилцуулаа.
МАА-н салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан болон ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулалаа. Үүнд:
“МАЛЧНЫ АЛДАР” ОДОН
1. Наран багийн малчин Г.Дүйнцмаа
2. Наран багийн малчин Г.Саран
3. Баянзүрх багийн малчин Д.Энхтуяа
4. Баянзүрх багийн малчин Х.Цэгмид
5. Хэнтий багийн малчин Т.Дуламжав
6. Хэнтий багийн малчин Д.Бишбиш
7. Талбулаг багийн малчин Б.Долгор
8. Талбулаг багийн малчин Ц.Цэцэгээ
9. Чандган багийн малчин Н.Сарангэрэл
10. Чандган багийн малчин Л.Үзмээ
11. Төвийн багийн малчин Л.должинсүрэн
12. Төвийн багийн малчин Д.Аюушцэнд
13. Хурх тосгоны малчин П.Нямаа
14. Хурх багийн малчин М.Цэрэнчимэд
МЭХолбооны “Хүндэт тэмдэг”
1. Наран багийн малчин Г.Дүйнцмаа
2. Баянзүрх багийн малчин Д.Долгоржав
3. Наран багийн малчин Л.Энхтуяа
МЭХолбооны 90 жилийн ойн медаль
1. Чандган багийн малчин Д.Алтанцэцэг
ИТХурал, ЗДТГазрын “Үйлдвэрлэгч малчин эмэгтэй” шагнал
1. Наран багийн малчин Д.Эрдэнэсувд
2. Баянзүрх багийн малчин Ц.Хундармаа
3. Хэнтий багийн малчин Г.Лхам
4. Талбулаг багийн малчин Б.Алтанчимэг
5. Чандган багийн малчин Д.Энхтуяа
6. Төвийн багийн малчин Х.Болортунгалаг
7. Хурх тосгоны малчин О.Анхцэцэг
Хүндэт өргөмжил
1. Наран багийн малчин Ц.Цэцэгмаа
2. Баянзүрх багийн малчин Г.Хонгорзул
3. Хэнтий багийн малчин В.Эрдэнэчулуун
4. Талбулаг багийн малчин Ц.Цэцэгмаа
5. Чандган багийн малчин Ч.Наранцэцэг
6. Төвийн багийн малчин Д.Гануяа
7. Хурх тосгоны малчин Б.Шүрэнчимэг
Малчин эмэгтэйчүүдэд зориулан Соёлын төвөөс урлагийн тоглолт тоглон, үдшийн цэнгүүнийг зохион байгуулан 16 азтай оролцогчдыг тодруулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%