Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Сумын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн "Төр хувийн хэвшил түншлэл" зөвлөгөөн

2015-02-13

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр Сумын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн "Төр хувийн хэвшил түншлэл" зөвлөгөөн амжилттай зөхион байгууллагдлаа. Нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа 80 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Сумандаа орон нутагтаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах, төр хувийн хэвшлүүдийн хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх үүднээс буюу сумын ИТХурлын үндсэн чиглэл, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зорилготойгоор “ҮЙЛДВЭРЛЭГЧ-БИЗНЕС ЭРХЛЭГЧ”-дийн нэгдсэн зөвлөгөөнийг 2015 оны 01 сарын 29-нд Сумын ИТХурал, ЗДТГ, ЭМТөв, Дэлхийн Зөн ОУБ Бор-Өндөр II ОНХХ-тэй хамтран зохион байгуулж, зөвлөгөөнд дараах нэр бүхий зочид төлөөлөгчид урилгаар оролцож, мэдээлэл хийлээ. Үүнд:
• МУ-ын ШУ-ны академийн харъяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Лхамсүрэн “Монгол хонины ноосны ашиглалтыг сайжруулах, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл”,
• Хэнтий аймгийн Ажил олгогч эздийн холбооны дарга Т.Эрдэнэбаатар “Нийгмийн түншлэлийн 3 талт гэрээ”,
• Мэргэжлийн хяналтын газрын Хяналтын тасгийн дарга ЭАЧХУАБайцаагч Н.Мөнхчимэг “Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал”,
• Хөдөлмөрийн хэлтсийн аймгийн ЖДҮДДСан, Зээлийн батлан даалт хариуцсан мэргэжилтэн О.Гомбобаатар “Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс авч буй арга хэмжээ, Зээлийн батлан даалтын сан”,
• Стандарт хэмжилзүйн газрын салбар сангийн мэргэжилтэн Н.Хашхүү “Стандарт үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн тэгш оролцоог хангаж байна” гэсэн сэдвүүдээр үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарт холбогдолтой мэдээлэл хийж, мөрдөгдөж байгаа стандарт журмуудыг танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өглөө. Зөвлөгөөнд нийт 7 багийн 100 иргэн оролцлоо. Сумын Засаг дарга “Нийгмийн хариуцлага” сэдвээр мэдээлэл хийж, зөвлөгөөний төгсгөлд “Сумын ерөнхий төлөвлөлтөнд үйлдвэрлэгч бизнес эрхлэгчдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үр дүнд
• Орон нутгийн түүхий эдэд түшиглэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болъё
• “Өмнөдэлгэрийн брэнд” нэртэй нутгийн дэлгүүр байгуулъя
• Ажил олгогч эздийн холбооны салбар зөвлөл 2016 оны зөвлөгөөнийг зохион байгуулъя гэсэн уриалга гаргалаа.
Мөн арга хэмжээний үеэр Дэлхийн Зөн ОУБ Бор-Өндөр II ОНХХ-ийн санаачлагаар “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе” хандивын хайрцаг аялуулж, Хүүхэд хөгжлийн төвийн дугуйлангийн сурагчдын хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа. Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн дэргэдэх “Хүүхэд хөгжлийн төв”-д хүүхдийн оролцооны 13 байгууллагын 380 гаруй сурагчид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Дэлхийн Зөн ОУБ Бор-Өндөр II ОНХХ-өөс 2012 оноос эхлэн Үндсний хөгжмийн дугуйлан, Үлээвэр хөгжмийн дугуйлан, IQ клуб, Бүжгийн танхим, Өсвөрийн сурвалжлагч клубийг тохижуулахад нийт 15.0 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд сум орон нутгийн ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, тэдний сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах үйлсэд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарыг оролцохыг уриалсан бөгөөд зөвлөгөөнд оролцогчид 73350 төгрөгийн хандив, “Хан Хэнтийн Гар урчууд” ХХК номын тавиур, сумын МЭҮТасаг 1 хонь тус тус хандивлалаа. Хандив өргөсөн нийт зөвлөгөөнд оролцогчид болон, энэхүү сайн сайхан үйлсийг санаачлан хэрэгжүүлж яваа Дэлхийн Зөн ОУБ Бор-Өндөр II ОНХХ-ийн хамт олонд хүүхдүүдийнхээ өмнөөс БАЯРЛАЛАА гэж хэлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%