Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлээ.

2014-12-26

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 2014.12.07-12-ны өдрүүдэд ахмад зүтгэлтнүүд МоАХ-ны анхдагчууд, намын гишүүд, иргэдтэй хамтран тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойг угтан 5 төрлийн спортын тэмцээн, Ардчилсан хувьсгалын ахмад, дунд, залуу үеийн төлөөллийн уулзалт ярилцлага, баярын хурал, хүндэтгэлийн концертыг зохион байгууллаа. Ойг тохиолдуулан намын ахмад гишүүн Бадамцэрэнгийн Баттөмөр төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор, Л.Өлзийхутаг ХАА-н тэргүүний ажилтан,А. Нансалмаа "Үйлдвэрийн тэргүүний ажилтан", намын залуу гишүүн ИТХ-ын төлөөлөгч Төвдийн Батбаяр МЗХ-ны “Тэргүүний залуу” тэмдэгээр мөн намын шагналаар нийт 20 гишүүн, Хан хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүндэт тэмлэгээр 2 гишүүнийг шагнаж урамшууллаа. Ардчилсан хувьсгалын  жилийн  25 жилийн баярын хүндэтгэлийн концертод Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан хэнтий чуулга, Улаанбаатар хотын Төмөр замчдын дуу бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%